Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах, хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих, бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээх, хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө