Гал сөнөөгчдийг хиймэл оюун ухаанд суурилсан энгэрийн камертай болгоно

Гал сөнөөгчдийг хиймэл оюун ухаанд суурилсан энгэрийн камертай болгоно

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Шуурхай удирдлагын нэгдсэн төвийг 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар тус төвийн удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийг суурилуулж эхлээд байна. 

Энэхүү шинэ Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд ирж буй гал, усны гамшиг ослын дуудлага, мэдээллийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хотын 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүр камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болох юм. Бүх камерыг хиймэл оюун ухаанд холбох бөгөөд нэгдсэн удирдлагын төвөөс гал түймэр унтраах, аврах ажиллагааг бодит цагийн хяналт, оновчтой удирдлагаар хангаж ажиллахаар төлөвлөж байна. Үр дүнд нь гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломж нэмэгдэхийг холбогдох албаныхан онцолжээ.

М.Дэлэг