Өчигдөр /2026.02.08/ БНСУ-ын Чежү олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүд цуцлагдаж, тус улсын өмнөд хэсгийн амралтын арал дээр ойролцоогоор 11 мянган зорчигч гацжээ.
Нисэх онгоцны буудлын операторын мэдээлснээр, "их хэмжээний цас, хүчтэй салхины улмаас Чежү олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасын үйл ажиллагааг өглөөний 11:00 цаг хүртэл түр зогсоосон байна. Үүнээс болж төлөвлөсөн 461 нислэгээс 163 нь ирэх болон буцах нислэг цуцлагдаж, таван онгоц чиглэлээ өөрчилснөөр мянга мянган зорчигч нисэх онгоцны буудал дээр гацсан байна.
Нисэх онгоцны буудлын албаныхан нислэгийн зурвасыг цэвэрлэхийн тулд цас цэвэрлэх машинуудыг ажиллуулсан боловч цасан шуурга үргэлжилсээр байсан тул үйлчилгээ сэргэсэн ч нислэгийн үйл ажиллагаа тасалдалтай хэвээр байх төлөвтэй байгаа аж.
Жэжү олон улсын нисэх онгоцны буудал болон мужийн засгийн газар шаардлагатай бол гацсан зорчигчдыг дэмжих яаралтай тусламжийн хангамжийг хангахад бэлэн байгаа талаараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap