“Swat challenge 2026”-д Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хүрэл медаль хүртлээ

“Swat challenge 2026”-д Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсад 7 дахь жилдээ зохион бхйгуулагдаж байгаа Дэлхийн тусгай хүчний олимп “Swat challenge 2026”-д Ерөнхий сайдын ивээл дор анх удаа Монгол Улсаас Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 809 анги, ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван баг оролцож байна.

Манай тамирчдын хувьд уулын дугуйтай тактикийн даалгавар гүйцэтгэх төрөлд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг Хүрэл медаль авсан амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.  Тус тэмцээн энэ сарын долооноос 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

2025 онд Монгол Улсаас Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид эх орноо төлөөлөн оролцож байсан билээ.