Цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэбат гэх 36 настай эрэгтэйг эрэн хайж байна.
Б.Эрдэнэбат нь 166 см орчим өндөртэй, 68 кг жинтэй, цэнхэр малгай, богино хар, хөх малгайтай куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай явж байгаа аж. Тухайн иргэн нь хараа муутай, богино хар өнгийн буржгар үстэй гэдгийг цагдаагийн байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
