Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид долоон спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хоёрдугаар сарын 4-нөөс хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл “Милан Кортина 2026” өвлийн олимпын хоёр өдрийн дараах байдлаар гүйлтийн цана, сноуборд, биатлон, уран гулгалт, тэшүүр, уулын цана зэрэг төрлүүдэд эхний медальтнууд тодорлоо. Багийн дүнгээр Норвеги улс гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэргүүлж байгаа бол АНУ хоёр алтан медальтай удаалж байна. Харин өвлийн олимпыг зохион байгуулагч Итали улсын хувьд нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж байна.
Япон, Австри, Герман, Чeх, Франц, Швед, Швейцарийн баг нэг алтан медальтайгаар эхний аравт багтсан бол Ази тивийн төлөөлөл БНСУ нэг мөнгөн медальтайгаар 11-р байранд жагсаж байна.