Нярайн цогцосыг даавуунд ороож, хогийн цэгт хаясан хэргийг шалгаж дуусжээ

Нярайн цогцосыг даавуунд ороож, хогийн цэгт хаясан хэргийг шалгаж дуусжээ

Нярайн цогцосыг даавуунд ороож, хогийн цэгт хаясан байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусжээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны гадна хогийн цэг дээр даавуунд ороосон нярайн цогцос байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирсон нярайн эхийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж сэжигтэй этгээд Т-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн цагдаагийн газраас явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар иргэн Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх рүү шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагаас “Эх нь нярай хүүхдээ алах” 4 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 3 хүнийг яллагдагчаар татсан байна.