О.Наранбаатар: IV цахилгаан станцын зуухыг засаж дууссан ч тогны хязгаарлалт үргэлжилнэ

О.Наранбаатар: IV цахилгаан станцын зуухыг засаж дууссан ч тогны хязгаарлалт үргэлжилнэ

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой цаг үеийн асуудлаар ДҮТ ТӨХХК-аас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр, Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар, “Өчигдөр оройны 17.36 цагт Дулааны IV цахилгаан станцын долдугаар зууханд гарсан гэмтлийг бүрэн засаж дуусаж, нэгдсэн сүлжээнд холбож 660 МВт-аар хэвийн ажиллаж эхэлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц чадлын дутагдалтай хэвээр байгаа учраас цахилгаан хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцтын нүүрс хангамжийн доголдолыг арилгахын хувьд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн ээлжээр ажиллаж байна. Үүнээс шалтгаалан өнөөдрийн хувьд 100-150МВт хэрэглээ хязгаарлана. Нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт нэг удаа 1.30-2 цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана. Шөнийн цагаар тогны хязгаарлалт хийхгүй” гэв.

Н.Мөнхбаатар