Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно

Иргэн Д.Саянсамбуугийн биед халдаж, танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 14.00 цагт болно.

Хэргийг эргэн сануулбал, 2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар нь Д.Саянсамбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байдаг.