Хаврын чуулганы өмнө Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр, Б.Дэлгэрсайхан нарын сайд нарт хариуцлага тооцож чөлөөлөх асуудал яригдаж эхэллээ

Хаврын чуулганы өмнө Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр, Б.Дэлгэрсайхан нарын сайд нарт хариуцлага тооцож чөлөөлөх асуудал яригдаж эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газрынхаа хэд, хэдэн гишүүнд хариуцлага тооцож чөлөөлнө гэх мэдээлэл байна. Энэ нь шинэ мэдээ биш бөгөөд намрын чуулганы үеэр дуулдаж байсан. 

-Б.ЧОЙЖИЛСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ Х.НЯМБААТАРТ ХАМААТУУЛСАН НЬ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ТҮҮНЭЭС АВАХЫН ДОХИО ЮУ-

Тэгвэл тэрбээр энэ удаа хаврын чуулганы өмнө зарим сайдыг магадгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр цаашлаад Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр чөлөөлөх тухай мэдээлэл улс төрийн хүрээнд хөвөрч байгаа юм.

Засгийн газрын өчигдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, салбарын бодлогоо тодорхой болгож, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг даалгасан байдаг. Ингэхдээ Хотын дарга Х.Нямбаатарыг хамаатуулж, 5 дугаар цахилгааны станцын ажлаа хамтраад яаралтай эхлүүл загнасан нь түүнийг ч мөн гуравдугаар сард нийслэлийн МАН-ын даргаас нь явуулна гэдэг ойлголтыг өгч байна. Улс төрд ер санаандгүй унагасан үг гэж байдаггүй билээ.

ВИДЕО: 

Харин Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудал нь өргөс авсан юм шиг алга болохгүй. Урт хугацааны ажил. Би сайд болсноосоо хойш төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон станц барьж эхлүүлсэн. Энэ хугацаанд багтаж засч чадахгүй. Сайдын суудалд хоргодох зүйлгүй. Албан тушаалыг өгч, авч чаддаг хүн" гэх хариултыг өгсөн юм.

Үүнээс үзвэл 30 хоног зүгээр л шалтаг болж, түүнийг хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн огцруулах нь гэж харагдаж байна. Харин П.Наранбаяр, П.Дэлгэрсайхан нарыг хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр чөлөөлж магадгүй тухай мэдээлэл байна. Б.Дэлгэрсайхан сайдыг чөлөөлөх асуудал өмнө нь хэд, хэдэн удаа яригдаж байсан ч тэд тохироогоо сайн хийж үлдэж чадсан. Тэрбээр "Богд төмөр зам"-ын ажлаа дуусгаад өөрөө явчихна тухай ил цагаан ярьдаг гэдэг. Тэдэн дээр Г.Дамдинням ч нэмэгдэж магадгүй тухай мэдээлэл байна. 

-АН-ЫН БҮЛГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАА ХАВРЫН ЧУУЛГАНААР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЭЭД БАЙНА-

Энэ мэт хаврын улс төр буцалсан, ширүүн үйл явдлаар эхэлж болзошгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сайд нартаа хариуцлага тооцож хэсэг хугацаанд гал унтраахгүй бол өөрөө тонгорч мэдэхээр нөхцөл байдалтай байгаа. Тэрбээр намрын чуулганы өмнө дэд сайд нарыг томилж нийгмийн зүгээс нэлээн шүүмжлэл хүртсэн.

Өнгөрсөн хугацаанд шатахуун, одоо цахилгааны дутагдал нь олон нийтийн бухимдлыг дагуулж юу, юугүй тэсрэхэд хүргээд буй. Тиймээс түүнд сайд нартаа хариуцлага тооцохоос өөр сонголт үлдээгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр өдрийн өмнө МАН-ын дарга Н.Учралыг Б.Чойжилсүрэн, Г.Дамдинням нарын сайд нарын хамтаар дуудаж нэлээн ширүүн зэмлэсэнг тухай мэдээлэл ч бий. Энэ ч санаандгүй үйл явдал биш гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Нөгөө талд УИХ дахь О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгээс Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зуруулаад эхэлсэн байгаа. Тэд энэ шаардлагаа хаврын чуулганаар үргэжлүүлнэ гэж хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн тус бүлгийн гишүүн Б.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. 

Тэгэхээр нийгмийн ч, сөрөг хүчний ч шахалтаар Ерөнхий сайд эл асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд эсвэл өөрөө явах гэдэг сонголт түүнд үлдэх юм. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө