АТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 10 /2025.09.10/-ны өдөр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, улмаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Тэгвэл Ц.Чулуунзагдыг хэд хоногийн өмнө таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, сулласан байна.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс прокурорын саналыг үндэслэн Ц.Чулуунзагдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цагдан хорьж, шалгаж байсан Ц.Чулуунзагдыг суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.