Улсын аварга малчнаар 121, аварга тариаланчаар 21 иргэнийг шалгаруулжээ

Улсын аварга малчнаар 121, аварга тариаланчаар 21 иргэнийг шалгаруулжээ

Улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгаруулжээ. 

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн, дээрх шалгаруулалтыг зохион байгуулсан. Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанаас олсон орлого, төлсөн татварын хэмжээ, хөдөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг голлох үзүүлэлт болгосон гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.