Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2026 оны нэгдүгээр сард зохион байгууллаа.
ВИДЕО:
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 421 иргэн бүртгүүлснээс хууль, эрх зүйн мэдлэгийн сорилгын шалгалтад 232 оролцогч тэнцэн, бодлого, эссэ, ярилцлагын шалгалтад оролцож, журамд заасны дагуу нийт онооны 60 ба түүнээс дээш оноо авсан 70 оролцогчийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэсэн.