Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 5, 23-ны өдрүүдэд СХД-ийн 31 дүгээр хороо, ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэх үедээ эд зүйлсээ дээрэмдүүлж, хүчирхийлүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. СХД-ийн цагдаагийн газраас "приус-30" маркийн машин ашиглан таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдсан гэх сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж 19-22 насны хоёр этгээдийг олж тогтоогоод байна. Өнгөрсөн онд бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн хохирсон нийт 682 иргэний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд, иргэд хувийн унаагаар үйлчлүүлэх үедээ сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ВИДЕО: