Гадаад улсын иргэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Гадаад улсын иргэн В.Л нь хилийн боомт бус газраас явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.