Энэ оны нэгдүгээр сард валют солиулахаар мөнгө шилжүүлж залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад бүргэгдсэн байна.
Уг гомдлын хүрээнд шалгалт ажиллагаа явуулахад, иргэн М нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа зургаан удаагийн гүйлгээгээр 244 сая төгрөг залилуулжээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч 123 сая төгрөг байршиж байсан холбогдох дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд Цагдаагийн ерөнхий газраас хувь хүнээс болон цахимаар валют солиулахгүй байхыг, баталгаат валют солих цэгээс өөрийн биеэр үйлчилгээ авч эд хөрөнгө, санхүүгийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа.
Н.Мөнхбаатар