Хөвсгөл аймгийн шорттрейкийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.01.28/ 12 цагаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нууран дээр болно.
Энэхүү тэмцээн нь хоёр дох удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хатгал тосгон, Ханх, Цагаан-Уул, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Нуур сумдын 5-19 насны ангилалд 130 гаруй тамирчид ойрын болон холын зайн төрлүүдээр өрсөлдөнө.