Улаанбаатар хотын захиргаа болон Байгаль орчны яамнаас ирэх зургаадугаар сараас эхлэн нийслэлд зөвхөн евро 5 стандартын шатахуун хэрэглэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Евро 2 стандартын шатахуун хүхрийн хэмжээ өндөр, байгаль орчин, хүнд үзүүлэх сөрөг нөлөө их. Евро 5 стандартын бүтээгдэхүүн бол хүн, байгальд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага. Байгаль орчны яамнаас 2026 оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар хотод евро 5 стандартын шатахууныг хэрэглүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Бид энэ шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх ёстой" гэжээ.