"Тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох хүртэл тэмцэнэ" гэв

"Тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох хүртэл тэмцэнэ" гэв

Монголын ахмадын холбоо өнөөдөр /2026.01.27/ тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэдний төлөөлөл “Төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байна. Үнийн өсөлттэй үед ийм хэмжээний тэтгэврээр яаж цагаан сарыг тэмдэглэх юм. Төр засгаас дандаа ‘боломжгүй’ гэсэн хариулт өгдөг. Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна. Бид Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаал зохион байгуулна. Бидний тэмцэл 2025 оны тавдугаар сараас хойш үргэлжилж байна. Бидний гол зорилго бол тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох. Олон сар тэмцэж байна. Төр засаг тоохоо болилоо. Биднийг хүн гэж хайхрахаа больсон мэт санагдаж байна. Бидний шаардлагыг хэзээ хүлээн авч, шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр болтол бид тэмцэнэ. Илүү хурц хэлбэрт шилжинэ. Төр засаг ичихгүй бол бид ч ичихгүй. Шаардлагатай бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: