АНУ-ын цагаачлалын холбооны агентууд А.Преттиг буудаж, хөнөөсний дараа Америкийн хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

АНУ-ын цагаачлалын холбооны агентууд А.Преттиг буудаж, хөнөөсний дараа Америкийн хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

Миннеаполис хотод 37 настай эрчимт эмчилгээний сувилагч Алекс Преттиг цагаачлалын холбооны агентууд буудан хөнөөснөөс хойш ICE-ийн эсрэг эсэргүүцлийн жагсаал Миннесота муж болон АНУ-ын хэд хэдэн хотод өрнөж байна.

Жагсагчид холбооны цагаачлалын агентуудыг хотуудаас татан гаргахыг шаардаж, “Шударга ёс тогтооё”, “ICE-г цуцалъя” гэсэн уриа дэвшүүлжээ. Миннесота мужийн захирагч Тим Уолз АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг ICE агентуудыг Миннеаполисоос зайлуулахыг уриалсан бол Д.Трамп үүний хариуд хууль бус цагаачдыг албадан гаргах бодлогоо хамгаалж, захирагчийг холбооны засаг захиргаатай хамтран ажиллахыг шаардсан байна. Хэрэг явдлын дараа Д.Трампын засаг захиргааны цагаачлалын хатуу бодлогыг шүүмжлэх дуу хоолой нэмэгдэж, улс төрийн хүрээ болон бизнесийн салбарынхан нөхцөл байдлыг намжаах, хараат бус мөрдөн шалгалт явуулахыг уриалж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC