Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд албан ёсоор эхэллээ.

Чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид оролцож буйгаас гадна төрийн болон төрийн өмчит байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд хамрагдаж байна.

Тус үзэсгэлэн нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Н.Мөнхбаатар