Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Намайг машин мөргөөд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд, жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.