Хойд эцгийнхээ гарт амиа алдсан хүүгийн ээжийг прокуророос найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хойд эцгийнхээ гарт амиа алдсан хүүгийн ээжийг прокуророос найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Тэгвэл тус хэрэгт хохирогч хүүхдийн ээжид мөн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, прокуророос талийгаач хүүгийн ээж Д.Л-д хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

3. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.