Таксны төлбөрөөс болж, маргалдан бусдын амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж дуусчээ

Таксны төлбөрөөс болж, маргалдан бусдын амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж дуусчээ

Таксны төлбөрөөс болж, маргалдан бусдын амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын орчимд иргэн Б-г суудлын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад нь иргэн Ч нь үйлчлүүлэх үедээ таксины төлбөр тооцооны улмаас маргалдаж улмаар жолооч Б-н нүүр толгойн тус газар нь цохиж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тухайн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Ч-ийн хүний амь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.