Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр /2026.01.25/ төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш буюу энэ сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. 

Тодруулбал,  энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх гол орчмоор, энэ сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, энэ сарын 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө