БНСУ-ын Өмнөд Жоолла мужид цагаач ажилчид үйлдвэрийн ослын улмаас хөнгөн болон хүнд гэмтэл авсан талаар тус улсын “N news” мэдээлсэн бөгөөд энэ иргэдийн нэг нь монгол хүн байжээ.
Тодруулбал, БНСУ-ын Нажу гал түймэртэй тэмцэх газар болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 20-ны 11:19 цагийн орчимд Нажу мужийн Донганмён дахь бордооны үйлдвэрт 40 орчим насны Монголын иргэн "А" бордооны үйлдвэрт цахилгаан шат дээр ажиллаж байхдаа 4 метрийн өндрөөс унасан байна. Уг иргэн ослын улмаас толгой болон бусад газраа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн энэ өдрийн 14:00 цагт Балбын 30 орчим насны эрэгтэй цагаач ажилчин "Б" Ёнвангүн мужийн Булгапмён дахь гахайн фермд ажиллаж байхдаа 1.5 метрийн өндрөөс унаж, хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.
Эх сурвалж: N news