ТОДРУУЛГА: "Ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн" гэх хэргийг 2 удаа хаах санал ирүүлсэн ч прокуророос "хаах үндэслэлгүй" гэж үзээд шалгаж байна

ТОДРУУЛГА: "Ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн" гэх хэргийг 2 удаа хаах санал ирүүлсэн ч прокуророос "хаах үндэслэлгүй" гэж үзээд шалгаж байна

Нэр бүхий иргэн СУИС-д суралцаж байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлж байсан талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодруулахад "Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх”гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.