Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамираас зарим асуудлыг тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байгаа. Энэ бол уур амьсгалын өөчрөлт буюу цөлжилтийн эсрэг хамгийн зөв зүйтэй алхам. Үүн дээр нэмээд тухайн модыг тарьж ургуулаад эргээд эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байвал энэ нь байгалийг хамгаалах зөв гаргалгаа гэж үзээд байгаа юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачлаад УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Үүний хүрээнд нүүрсхүчлийн хийн кредит нэвтрүүлэх хэрэгтэй. Тодруулбал, аж аухйн нэгж бусад байгууллагууд нүүрсхүчлийн хийн байгаль орчны уур амьсгалын нөлөөллийг бууруулах ажиллагаа явуулж байгаа бол кретид аваад түүгээрээ тодорхой хэмжээний төлбөр төлж болдог, банкны зээлд оруулж болдог, хөрөнгө оруулалтад ашиглаж болох хэлбэр лүү оруулах ёстой. Үүнийг дэлхий нийт бүгд ашиглаад эхэлсэн. Олон жил болж байна. Монголд ийм систем байхгүй тул яаралтай оруулж ирэх ёстой. Энэ нь эдийн засгийн эргэлтэд оруулж болох үндэслэл болно гэж үзэж байгаа” гэлээ.
ВИДЕО: