Японы экс Ерөнхий сайд Шинзо Абэг гар хийцийн буугаар хөнөөсөн Тэцуя Ямагамид өнөөдөр бүх насаар нь хорих ял оноолоо гэж Японы олон нийтийн NHK телевиз мэдээлжээ.
Галт зэвсгийн гэмт хэрэг маш ховор тохиолддог Японыг цочирдуулсан уг хэрэгт холбогдох олон жилийн шүүх хурал ийнхүү өндөрлөж, уг аллага нь улс төр, шашны харилцаанд гүнзгий асуудал тус улсад байгааг ил тод харуулж байна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Шинзо Абэ 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар Японы Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон ч улс төрийн идэвхтэй хэвээр байсан юм. Шинзо Абэг 2022 онд Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхад нь Т.Ямагами гэгч этгээд өдрийн цагаар, өөрийн гараар угсарсан буугаар түүнийг буудсан хөнөөсөн юм. Өдгөө 45 настай Т.Ямагамиг хэргийн газарт баривчилж, дараа жил нь хүн амины хэрэг болон галт зэвсгийн хууль зөрчсөн хэргээр яллагчдаар татаад байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Эх сурвалж: CNN