Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд өнөөдөр ял оноохоор болжээ

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд өнөөдөр ял оноохоор болжээ

2022 онд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн Тэцуя Ямагами гэгчийг шүүхийн шийдвэрээ хүлээж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн жил шүүх хурлын эхний өдөр гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тул ял оноох нь гарцаагүй гэж үзэж байгаа аж. 

Өдгөө 45 настай Тэцуя Ямагамид өнөөдөр /2026.01.21/ ял оноох бөгөөд түүнд ямар хэмжээний шийтгэл ногдуулах ёстой талаар Японы нийгэмд санал зөрөлдөөн үүсээд байгаа ажээ. Тодруулбал, зарим нь түүнийг хүйтэн цуст алуурчин гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь түүний өссөн орчин, сэтгэлзүйн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж үзэж байгаа аж. Японы прокурорууд Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудсан “онц ноцтой гэмт хэрэг”-ийнх нь төлөө Тэцуя Ямагамид бүх насаар нь хорих ялыг санал болгоод байгаа юм. 

Эх сурвалж: BBC