Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч 30-50 градус хүртэл хүйтэрч байна. Түүнчлэн энэ долоо хоногт аймаг, орон нутгийн сурагчдын хичээл, сургууль эхэлсэн бөгөөд нийслэлийн бага, дунд, ахлах ангиудын хичээл ирэх долоо хоногт эхэлнэ.
Тэгвэл хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Хэнтий аймаг төрийн албаны цэнхэр дугаартай автомашинуудаар сурагчдыг сургууль болон гэрт нь үнэгүй хүргэж, үйлчилж байгаа аж.
Тодруулбал, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ-аас сурагчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлөөр хангах зорилгоор цэнхэр дугаартай тээврийн хэрэгслээр сурагчдыг сургууль, гэрийнх нь хооронд үнэ төлбөргүй зорчуулах ажлыг эхлүүлжээ. Энэ ажилд “Хангарьд” ШТС-ын хамт олон 100 литр шатахуунаар дэмжлэг үзүүлсэн бөгөөд цэнхэр дугаартай автомашинууд нь өглөө хичээл орох 08:30-09:00, орой хичээл тарах цаг 17:00-18:30 хооронд 18 чиглэлд зөвхөн сурагчдад үйлчилж байгаа аж.




