Монгол Улсад нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээний ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрсөн хэвээр байна. Үүний улмаас хөдөө орон нутгийн иргэд оношилгоо, шинжилгээ хийлгэхийн тулд хотыг зорих шаардлагатай болж, эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас гадна санхүү, цаг хугацааны өндөр дарамтад орж байна.
Дундаж байдлаар авч үзвэл орон нутгаас Улаанбаатар хотод ирж эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэн нэг удаад 500 мянгаас 1.3 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Энэхүү зардалд зөвхөн эмчилгээ, шинжилгээ бус замын зардал, байрлах, хоол хүнс, хот доторх унаа, асран хамгаалагчийн зардал зэрэг багтдаг.
Тухайлбал, аймгаас хот хүртэлх хоёр талын замын зардал дунджаар 120–240 мянган төгрөг, 3–5 хоног байрлах зардал 120–300 мянган төгрөг, хоол хүнсний зардал 120–300 мянган төгрөгт хүрдэг. Үүн дээр эмнэлгийн үзлэг, шинжилгээ, эмийн зардал нэмэгдэхэд нийт өртөг эрс өсдөг. Зарим тохиолдолд онош тодрохгүй удааширснаар иргэд хэд хоногоор хүлээж, дахин дахин ирэх шаардлагатай болдог нь зардлыг улам нэмэгдүүлдэг.
Энэхүү нөхцөл байдал нь хөдөө орон нутгийн иргэдэд эдийн засгийн төдийгүй сэтгэлзүйн дарамт үүсгэж, эмнэлэгт хандах хандлагыг хойшлуулах, өвчнийг хүндрүүлэх эрсдэлийг дагуулж байна.
Зардал, цаг хугацааг хэмнэх бодит шийдэл
Энэ асуудлыг шийдвэрлэх нэг боломжит хувилбар нь оношилгоо, шинжилгээг нэг дор, богино хугацаанд хийх төвлөрсөн үйлчилгээ юм. Тухайлбал, НУРА төв нь хөдөө орон нутгийн иргэдийн хотод удаан хугацаагаар байрлах шаардлагыг бууруулж, 1 өдрийн дотор бүх биеийн иж бүрэн шинжилгээг 2–3 цагийн хугацаанд хийх боломжийг санал болгож байна.
Ингэснээр иргэд:
- Хотод олон хоног байрлах шаардлагагүй
- Хоол, байр, унааны зардлаа мэдэгдэхүйц хэмнэх
- Давтан ирэх эрсдэлгүйгээр нэг удаад оношоо тодруулах
- Ажил, амьдралаа удаан таслахгүй байх боломж бүрдэнэ
Хөдөө орон нутгийн иргэдэд тулгамдсан эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, өртгийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эмчилгээний чанар бус, цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт чухал ач холбогдолтой. Ялангуяа Сар шинийн баяр дөхөж, хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн зорчих урсгал нэмэгдэж буй энэ үед иргэд баярын бэлтгэл, замын ачааллын дунд эрүүл мэндээ хойшлуулах эрсдэлтэй тулгарч байна.
Ийм нөхцөлд НУРА төвийн санал болгож буй нэг өдрийн, ердөө 2–3 цагийн хугацаанд хийгдэх иж бүрэн шинжилгээ нь иргэдийг олон хоногоор хотод саатахгүйгээр, зардал чирэгдэл багатайгаар эрүүл мэндээ урьдчилан шалгуулах боломжийг бүрдүүлж байна.
Энэ нь хот руу зорчих иргэдийн ачааллыг бууруулахаас гадна эрт илрүүлгийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээний бодит хүртээмжийг нэмэгдүүлэх чухал шийдэл болж байна. Тиймээс Сар шинийн баярын хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө, баярын хоол хүнсээ бэлтгэхийн зэрэгцээ эрүүл мэндээ амжиж үзүүлэх нь иргэн бүрийн хувьд хамгийн зөв, хариуцлагатай сонголт юм.