Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан тухай асуудал олон нийтийн анхаарал татах үйл явдал байсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна" гэдгийг тодотгоод Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болгосон билээ. Улмаар Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Татварын ерөнхий газарт өгсөн гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн татварын газрын даргыг төрийн албанаас чөлөөлж, дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулах арга хэмжээ авсан талаар ТЕГ-аас мэдээллээ.
