Нөөцийн мах борлуулахтай холбогдуулан Баянзүрх дүүргээс хүнсний дэлгүүрийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа

Нөөцийн мах борлуулахтай холбогдуулан Баянзүрх дүүргээс хүнсний дэлгүүрийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа

Нөөцийн мах худалдан борлуулахтай холбогдуулан дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөлтэй 82 хүнсний дэлгүүрийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгуулах журам, хүнсний салбарт мөрдөгдөж буй хууль, эрх зүйн зохицуулалт, мөн эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллаа. Мөн махны үйлдвэрийн нэрийн дэлгүүрүүдэд нөөцийн мах худалдаалахгүй бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий найман нэрийн хүнсний дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулах юм. Нөөцийн махны худалдаа энэ оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх юм.