Япон улсын Токио хотод “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг Монголын парапауэрлифтингийн “Пара Тамирчдын Нэгдсэн Холбоо”-ны тамирчид оролцож, тус тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -59 кг-ийн жинд ОУХМ Д.Жигмэд 153 кг жин шахаж мөнгөн медаль, -65 кг жинд ОУХМ А.Амартайван 157 кг шахаж алтан медаль, +107 кг Хөдөлмөрийн баатар МУГТ Э.Содномпилжээ 240 кг шахаж алтан медаль тус тус хүртжээ. Уг тэмцээн Токио хотын “Plaza Heisei” ордонд болж, “Японы Пара Пауэрлифтингийн Холбоо”-оос зохион байгуулсан олон улсын чанартай нэр хүндтэй тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Тайвань, Казакстаны тамирчид оролцсон аж.