Б.Цэвээнпүрэв: Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд 1600 км-ийн ганцаарчилсан өвлийн марафонд гүйнэ

Б.Цэвээнпүрэв: Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд 1600 км-ийн ганцаарчилсан өвлийн марафонд гүйнэ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш "Ice Marathon 2026" хэт холын гүйлт зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа өнөөдөр /2025.01.19/ мэдээллээ.

Тэрбээр “Ice Marathon 2026 хэт холын, олон өдрийн ганцаарчилсан энэхүү гүйлт нь 2026.02.05-нд 11:00 цагаас Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас эхлэн Бээжин-Тяньжин чиглэлд нийтдээ 1600 км замыг гүйж туулах юм. Энэхүү гүйлтийг ШШГЕГ, “Этүгэн Их Сургууль”, “Төгс Авто Сервис”, “Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо”, “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо”, “Ахмад Мастеруудын Холбоо” хамтран ажиллаж байна. Өвлийн улиралд гүйнэ гэдэг эрсдэл дагуулдаг учраас аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжөө аван өөрөө бүх эрсдэлээ хариуцаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. 2023 оноос эхлэн энэхүү гүйлтэд зориулан өөрийн сэтгэл зүй, бие махбодоо бэлдсэн. Миний багш дасгалжуулагчаар хэт холын гүйлтийн тамирчин, багш, дасгалжуулагч ОУХМ Б.Вандан-Очир ажиллаж байгаа. Мөн зүгээр ч нэг гүйгээд өнгөрөхгүй байгаль орчноо хайрлах, мод тарих, бүх насныханд эрүүл зөв амьдралын талаар сурталчлах зорилготой юм. Тусгай зориулагдсан гүйдэг хүн гэж байдаггүй, хүн бүр гүйж чаддаг. Тэр ч утгаараа Монголчууд маань энэ их утаа, түгжрэлд алхаж, гүйж өөрийн эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсдэг” гэлээ. 

Сэтгүүлч Н.Мөнхбаатар