“ThunderZ-ийн “Гэгээн” шинэхэн уран бүтээл тав хоногийн дотор Youtube хуудсанд 2 сая үзэлт аваад байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” роман номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай ном болжээ.
Мөн “Оройгүй сүм” романы аудио хэлбэрийг сонсох сонсогчдийн тоо ч нэмэгдэж байна. Тухайлбал, Интерном номын дэлгүүрийн энэ долоо хоногийн хамгийн их борлуулалттай номоор “Оройгүй сүм роман”толгой цохиж буй талаар мэдээлжээ. Энэ талаар Реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал “Нөлөөлөл гэж үүнийг хэлдэг” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
.jpg)