ThunderZ-ийн “Гэгээн” шинэхэн уран бүтээл тав хоногийн дотор Youtube хуудсанд 2 сая үзэлтийг давсан. Тэгвэл тэрээр энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Тэнгри" нэртэй тоглолтоо хийх тухай албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр энэ тухай “Тэнгри” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны 5-р сарын 23-нд болохыг албан ёсоор зарлаж байна. Бид 2025 оны эхээр цацагдсан "Жүрэм", "Даяг" дуунуудаас эхлэн үүнийг төлөвлөсөн билээ. Монгол хөгжим, түүхтэй дуу хийж болж байгаа юм чинь яагаад монгол утга агуулгатай тоглолт хийж болохгүй гэж. Бид клипэн дээрх шигээ тоглолтон дээрээ шат ахих болно. Энэ өдөр хээр морьд давхилдах бол улаан орхимж агаарт хийсэх болно. Цаа бугын тачигнах чимээнээр чоно улих үед хөгжим эгшиглэнэ. Огшоож, тайвшруулж, орилуулж, гуниглуулна. Олон мэдрэмжийг тань нэг дор гаргана. Он цагийн хэлхээгээр аялуулна. Ойрад, халх, буриад, казах олон үндэстэн ястныг цуглуулна. Морин хуурын аялгуунд автуулж, морьтой ирхэд чинь тосож авна. Уул ус тэнгэртээ залбирч, урлаг гэгчийг урлаж үзүүлнэ. Өмнөх тоглолтыг минь үзсэн бол дахин ирээрэй. Үзэж амжаагүй бол энэ удаад бүү хоцроорой" гэжээ.