Н.Мадурог баривчлах үеэр амиа алдсан Кубын 32 цэргийн шарилыг эх оронд нь авчирчээ

Н.Мадурог баривчлах үеэр амиа алдсан Кубын 32 цэргийн шарилыг эх оронд нь авчирчээ

Венесуэлд амиа алдсан Кубын 32 цэргийн чандарласан шарилыг эх оронд нь авчирч, төрийн хүндэтгэлтэйгээр угтах, үдэх ёслол Гавана хотод болжээ. Ёслолд Кубын хувьсгалын ахмад удирдагч Рауль Кастро, ерөнхийлөгч Мигель Диас-Канел нар оролцож, тэднийг “эх орныхоо төлөө амиа өгсөн баатрууд” хэмээн нэрлэсэн байна. 

Кубын зэвсэгт хүчний яаманд байрлуулсан чандар бүрийг Кубын төрийн далбаагаар бүтээж, “Хүндэтгэл ба алдар” гэсэн бичгийн дор амь үрэгдсэн цэрэг, тагнуулын ажилтнуудын гэрэл зургийг байрлуулсан байжээ. Энэ бол олон жил үгүйсгэж ирсэн Венесуэл дэх Кубын бодит оролцооны төлөөсийг ил тод харуулсан мөч байжээ. 

Тодруулбал, АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, Н.Мадурог засгийн эрхнээс зайлуулсны дараа Кубын засгийн газар олон жилийн турш үгүйсгэж ирсэн үнэнтэй нүүр тулсан байна. Учир нь Венесуэлийн эрх мэдлийн бүтцэд Кубын тагнуулын ажилтнууд гүнзгий оролцож байснаа Куба албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна. 

Учир нь Венесуэлд Кубын мэргэжилтнүүд аюулгүй байдал, тагнуул, төрийн хяналтын тогтолцооны бүх түвшинд ажиллаж ирсэн нь олон жилийн турш нууц биш байсан юм. Куба Венесуэлд эрх мэдлээ хадгалах арга барилынхаа туршлагыг хуваалцаж, харин хариуд нь эдийн засаг, эрчим хүчний дэмжлэг авч иржээ. 

Эх сурвалж: BBC