Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Таван түрүүн эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ иргэн Т /40 настай, эмэгтэй/ нь 2026.01.11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болжээ.
Тус дуудлагыг 2026.01.13-ны өдрийн 18:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Ингээд 2026.01.14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Т /40 настай, эмэгтэй/-г 2026.01.14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.и