Сагсан бөмбөгийн дээд лигийн “Бүх оддын тоглолт”-д оролцох эрэгтэй, эмэгтэй тоглогчдын нэрс тодорлоо

Сагсан бөмбөгийн дээд лигийн “Бүх оддын тоглолт”-д оролцох эрэгтэй, эмэгтэй тоглогчдын нэрс тодорлоо

Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтод оролцох тоглогчдыг үзэгчид болон лигийн дасгалжуулагчдын саналаар тодруулдаг уламжлалтай.

Тэгвэл уг тоглолтод эрэгтэй багийг Г.Дөлгөөн, О.Эрдэнэцогт, эмэгтэй багийг МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг нар ахалж тоглохоор болжээ. Нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 тоглогч оролцох бөгөөд багийн ахлагчид дурын тоглогчоо ээлжлэн сонгож болдог нь олны анхаарлыг татдаг билээ. Бүх оддын тоглолт энэ сарын 17-ны /2025.01.17/ өдөр М Банк Арена-д зохион байгуулагдах бөгөөд одоогийн байдлаар тасалбар бүрэн зарагдаж дууссан байна.

Тоглогчдын нэрс, Б. Цацрал, Б.Болор-Эрдэнэ, М.Булбул, Б.Өнөрзаяа, Т.Үлэмж, О.Зулцэцэг, А.Хонгорзул, Ч.Уртнасан, Н.Минжирмаа, Б.Гэрэлмаа, Ө.Индра, Б.Болор-Эрдэнэ, Ц. Болорцэцэг, Э.Нарангоо, Э.Чимэддолгор, Б.Номин, Б.Цасчимэг, М.Анужин, Н.Тунгалаг, Б.Энхтуул, У.Содцэцэг, Кэйлэй Трүон, Тина Стивенс, Дэйжа Блэнкс, Амари Робинсон, Жаклин Карман Г.Болор-Эрдэнэ, Ч.Ихбаяр, Б.Тулуй, Жордан Толберт, Д.Дэлгэрням, Б.Барсболд, Э.Саруул-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ, А.Батхуяг, Д.Мөнхтүвшин, Б.Энх-Амгалан, А.Ананд, Омоэфай Одиги, А.Энхбаясгалан, А.Азбаяр, Ч.Маргад, М. Өлзий-Орших, Иан Миллер, Э.Сугар-Очир, О.Өсөхбаяр, Давион Уоррен, О.Энхбаатар, Г.Балжинням, Н.Ганбаатар, Э.Мөнхбаяр, Н.Эрдэнэ 

Н.МӨНХБААТАР