Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна. 

Үүнээс Увс (Ховд, Цагаанхайрхан, Малчин, Хяргас), Ховд (Үенч, Алтай), Завхан (Асгат, Цэцэн-Уул), Говь-Алтай (Тонхилын өмнөд), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн), Дархан-Уул (Шарынгол, Хонгор, Орхон, Дархан), Төв (Эрдэнэ)-д 21 см-ээс дээш зузаантай, 0.15-0.31 г/см3 нягттай.

Увс (Сагил, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн, Тэс), Ховд (Булган), Завхан (Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган), Баянхонгор (Жаргалант, Галуут), Булган (Тэшиг, Хангал, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн), Сэлэнгэ (Баянгол), Төв (Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт), Өвөрхангай (Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт), Дундговь (Сайхан-Овоон хойд), Дорнод (Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо)-д 11-20 см зузаантай, 0.11-0.27 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай, 0.10-0.29 г/см3 нягттай байна. Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө