Барилга дээр ажиллаж байгаад амиа алдсан 15 настай хүүхдийн хэргийг шалгаж дуусжээ

Барилга дээр ажиллаж байгаад амиа алдсан 15 настай хүүхдийн хэргийг шалгаж дуусжээ

Насанд хүрээгүй хүүхдийг барилга дээр ажиллуулсны улмаас хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, О.Э, Б.Б нар нь замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажилд 18 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсний улмаас 15 настай хүүхэд хүнд гэмтэсний улмаас амиа алдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.