Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтаы холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "12 дугаар сард ОХУ-д захиалга өгсөн 83600 тонн АИ 92, дизель түлш 134280 тонн, АИ 95 1560 тонн авахаар гэрээгээр баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар 62500 тонн АИ 92, 2380 тонн АИ 95, 168700 тонн дизелийн түлш, 9780 тонн онгоцны түлшийг боомтуудаар оруулж ирлээ. Өчигдөр БНХАУ-аас 26 вагон АИ 95 бензин орж ирсэн. Ахиад 26 вагон боомт Замын-Үүдээр орж ирсэн. Үргэлжүүлээд 7000 гаруй АИ 95 орж ирнэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод харьцангуй тогтворжсон. Өглөөнөөс эхлээд хөдөө орон нутаг руу шатахуун ачиж байна. Манай яаман дээр надаар ахлуулсан ажлын хэсэг гараад ОХУ-ын ажлын хэсэгтээ хурлаа хийсэн. Арванхоёрдугаар сарын эхээр ирэх оны нэгдүгээр улиралд авах шатахууны захиалгаа өгсөн байсан. Үүнийгээ нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байгаа. Энгийн АИ 92-ийг 60 мянган тонноос илүүг өгч чадахгүй гэх хариуг хэлсэн. Гэхдээ албаны хүмүүстэйгээ дахин ярилцаад хариу өгнө гэсэн" гэлээ.
ВИДЕО: