"Согтуугаар жолоо барьж, осол гаргасан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж эгүүлэн татах ажлыг эхлүүлсэн"

"Согтуугаар жолоо барьж, осол гаргасан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж эгүүлэн татах ажлыг эхлүүлсэн"

БНСУ-д  суугаа Монгол улсын элчин сайдын яамны 001 дугаартай автомашины жолооч Сөүл хотын Ганнам дүүрэгт зам тээврийн осол гаргасан.

Тус ослын улмаас нэг хүн гэмтсэн талаар орон нутгийн "Chosun" телевиз мэдээлсэн байдаг. Мөн тус автомашиныг жолоодож явсан элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байж болзошгүй тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор тухайн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж эгүүлэн татах ажлыг эхлүүлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.