Олон нийтийн сүлжээнд "Дотоодын цэргийн 05-р анги" гэсэн тайлбартай эрэгтэй хүмүүс нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Улмаар уг хэргийг цагдаа, Дотоодын цэргээс шалгаж байгаа юм. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас уг асуудлаар ажлын хэсэг гаргасан талаар мэдээлжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа, "Засгийн газрын хурлаар дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Дэд сайд хоёр өдөр Дотоодын цэргийн анги дээр ажиллана. Би Ерөнхий сайдын тушаалаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэрэг болон хилийн ангиудад иж бүрэн шалгалт оруулсан байгаа. Дүгнэлт нь баасан гарагийн орой гарна" гэжээ.