Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -17...-19 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө