Ч.Лодойсамбуу: Засгийн газар 16 дэд сайдаа дөрөв болгоно гэж байгаа. Бидэнд шинэ жилийн хямдрал үзүүлэх шаардлагагүй

Ч.Лодойсамбуу: Засгийн газар 16 дэд сайдаа дөрөв болгоно гэж байгаа. Бидэнд шинэ жилийн хямдрал үзүүлэх шаардлагагүй

УИХ-ын  гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Угаас бялуу хувааж байгаа нэг хэлбэр учраас дэд сайд нарыг огцруулах ёстой. Бидний хувьд ганцхан 16 дэд сайдыг огцруул гээд байгаа юм биш. Татвар, нийгмийн даатгал, үнийн өсөлт, инфляци, төсвийн тасалдал гээд олон тулгамдсан асуудал байна. Төсөв тасалдсан нь орлогоо буруу төлөвлөөд зарлагаа дийлэхгүй байна гэсэн үг. Энэ мэт бодлогын алдаа их гаргалаа. Үүнийгээ мэдсээр байж дахин шинэ томилгоо оруулж ирсэн нь болохгүй юм гэдэг цогц шаардлагыг хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол өргөн барина гэж байгаа. Өргөн барих болно. Өөдөөс 16 дэд сайдаа дөрөв болгоно гэж ярьж байгаа. Бид наймаа, тохироо хийгээгүй. Бид нарт шинэ жилийн хямдрал үзүүлэх шаардлагагүй. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гээд нэг яам байсан. Дэд сайдгүй болоод л байсан. Тэр үед төрийн бүтэц том байгаагүй. Одоо Барилга хот байгуулалтын яамыг нэг, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам нэг байлаа. Тэр үед төрийн бүтэц ийм том ч байсангүй. Улс төрөөс илүү төр нийгмийн байдлаа илүү харж байгаа учир энэ хүмүүсийг болиулъя. Энэ Сангийн сайдыг болиулъя" гэв.

ВИДЕО: