Д.Трамп Гренландыг АНУ-д “шаардлагатай” хэмээн мэдэгдэж, Данийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарлаа

Д.Трамп Гренландыг АНУ-д “шаардлагатай” хэмээн мэдэгдэж, Данийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландад тусгай элч томилсны дараа тус арлыг АНУ-ын “үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, “бид үүнийг эзэмших ёстой” гэж хэлжээ.

Тусгай элчээр Луизиана мужийн захирагч Жефф Ландриг томилсон нь Данийн эрх баригчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, АНУ-аас албан ёсны тайлбар шаардахаа мэдэгдсэн байна. Харин Гренландын засгийн газар арлын ирээдүйг гадаад улс биш, Гренландын ард түмэн өөрсдөө шийдэх ёстой хэмээн онцолж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсан байна. Ойролцоогоор 57 мянган хүн амтай Гренланд нь Данийн харьяанд байдаг ч өргөн хүрээтэй өөртөө засах эрхтэй бөгөөд АНУ-ын нэг хэсэг болохыг олон нийт дэмждэггүй юм. 

Эх сурвалж: BBC