Төрийн ордонд болсон "Оюутолгой"-н бүлэг ордын асуудлаар хянан шалгах түр хорооны сонсголын үеэр иргэн Ц.Оюунжаргал гэх эмэгтэй Зөв.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Т.Сувдаагийн биед халдаж, нулимах зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргасан байдаг.
Улмаар тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тэгвэл Төрийн ордонд ёс зүйгүй үйлдэл гаргаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан сэтгүүлчийн биед халдсан иргэн Ц.Оюунжаргал нь Зөв.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Т.Сувдаагаас албан ёсоор уучлалт гуйсан байна. Мөн түүнд хуулийн дагуу хариуцлага тооцох аж.